Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй манай компанийн хувьд улиран одож буй 2022 онд амжилт, бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа. Тухайлбал, УБ хотын хэмжээнд хэрэгжиж буй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж шинээр барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 374 айлын орон сууцны төслийн нийт ажлыг 70 орчимд хувьд хүргэж 2022 оны үдэж байна. Барилгын материалын импортын худалдааны чиглэлээр Харү ложистик ХХК-ийг байгуулж үйлажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхийн хүрээнд төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимтэй явуулж байна. Мөн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт 200 айлын орон сууцны төслийг эхлүүлэхээр зураг төслийн ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ мэтчилэн ирэх 2023 онд бидний өмнө шинээр эхлүүлэх төслүүд, дуусгах ажлууд олон байна. Эрхэм түншүүд, харилцагч байгууллагууд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, амжилт бүхнийг хамтдаа хуваалцана гэдэгт эргэлзэхгүй байна.
Бизнесийн орчин нөхцөл тогтворгүй, валютын ханшийн өсөлт зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудлууд биднийг тойроогүй ч, итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн эрхэм харилцагчид, захиалагчид, түншүүд та бүгдийн тус дэм, хамтын ажиллагааны үр дүнгээр амжилттай даван туулсан билээ.
Монголын барилгын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрсдийн авьяас чадвар, хөрөнгө нөөц, туршлагаа зориулан яваа та бүхэнд Харү Констракшн ХХК-ийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, ирж буй 2023 онд аз хийморь, амжилтаар бялхам байхын ерөөлийг дэвшүүлье.
ХҮНДЭТГЭСЭН: ХАРҮ КОНСТРАКШН ХХК
МЕНЕЖМЕНТИЙН БАГ
+976 777-111-00
+976 8021-1100
+976 8880-0201
+976 8011-1510
Цагийн хуваарь:
Даваа - Баасан
|
09:00 - 18:00
|