Манай компанийн вэб сайтаар зочилж буй эрхэм үйлчлүүлэгч, түншүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Харү констракшн ХХК нь барилга бүтээн байгуулалтын салбарт 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдэд идэвх зүтгэл гарган шалгарч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хамт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүрээгээ тэлэн оролцож байна.
Манай компани барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани болтлоо өргөжин тэлж, эх орныхоо хөгжил дэвшилд хийж гүйцэтгэсэн ажлуудаараа бодитой хувь нэмэр оруулан, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Энэхүү зорилгодоо хүрэх үүднээс өнөөдрийг хүртэл салбартаа олон төрлийн ажил, үйлчилгээг амжилттай гүйцэтгэж ирсэн ба, сүүлийн жилүүдэд орон сууцны барилгын төслүүдийг бие даан хэрэгжүүлж эхлээд байна. Чадварлаг менежментийн баг, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудаар багаа бүрдүүлэхийг ямагт эрмэлзэж ирсэн нь бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй үйлчлүүлэгч, түншүүдийнхээ өмнө нүүр бардам зогсож, “бүтээсэн амжилт”-нхаа үр шимийг хамтдаа хуваалцахын тулд билээ.
Ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлэн урагшилж байгаа та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.
ЗАХИРАЛ Р.БААСАНБАДАМ