ХАРҮ КОНСТРАКШН ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай хамт олон МУ-н барилгын салбарт 2007 оноос эхлэн иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилгын төслүүд дээр
  • Бригад
  • Туслан гүйцэтгэгч
  • Бараа материалын нийлүүлэгч
  • Түлхүүр гардуулах нөхцөлтэй Ерөнхий гүйцэтгэгч зэргээр өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирсэн.
“Харү констракшн” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж, 2017 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэйгээр бие даан төсөл хэрэгжүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Одоо манай компани нь:
  • Барилга угсралт
    • Угсралтын их засвар
    • Гадна болон дотор өрөгт бүтээц
    • Дээвэр метал хийц
  • Засал чимэглэл,
  • Барилгын материалын худалдаа худалдаа, нийлүүлэлт
  • Бетон зуурмаг шахагч техникийн үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани төрийн болон хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад барилга угсралт, засал чимэглэлийн ажлуудыг тогтмол, амжилттай гүйцэтгэж ирлээ.
Өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж буй төслүүд
  • 2020 он 06-р сард Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороололд оффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын“ХАРҮ АПАРТМЕНТ” төсөл.
  • 2020 оны 05-р сард Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хот байгуулалт хөгжлийн газраас сонгон шалгаруулсан Ашиглалтын шаардлага хангахгүй Нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарасан. 2021 оны 06-р сараасХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 374 айлын 4 блок бүхий “БАДРАХ ХОТХОН” орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.
  • 2021 оны 05-р сард Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлалтай 48-р Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, шинээр барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч оршин суугчидтай хийх гэрээний ажлыг эхлүүлээд байна.
  • 2021 оны 3-р сараас эхлэн Хан-Уул дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэрт 274 айлын 2 блок бүхий Үйлчилгээтэй, орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зураг төслийн ажлыг дуусгаад байна.
  • 2021 оны 8-р сараас эхлэн Хан-Уул дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэр Тайны аманд 2,4 газарт 90 айлын амины орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр судалгаа, зураг төслийн ажлыг эхлүүлээд байна.


АЛСЫН ХАРАА


Улс, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь оруулсан түүхүүдээр компаний түүхийн хуудсыг нэмж, салбартаа манлайлсан, олон нийтэд нээлттэй аж ахуй нэгж байна.


ҮНЭТ ЗҮЙЛС


  • Бүтээлч төлөвлөлт
Бидний хийж буй аливаа үйл ажиллагаа бүхэн урьдчилсан төлөвлөлт, судалгаа-шинжилгээ, бүтээлч шийдэлд үндэслэсэн байна.
  • Хариуцлагатай гүйцэтгэл
Бүтээлч төлөвлөлтийн дагуух үйл ажиллагааны процесс бүрт хариуцлагыг чухалчилж, тасралтгүй уялдаа холбоотой ажиллана
  • Үнэ цэнэ
Хийсэн ажилдаа эзэн болж, амжилт-үр дүнгээрээ өөрсдийгөө урамшуулж, “харилцагч үйлчлүүлэгч, түншүүд”-ийнхээ итгэлийг олсон хамтрагч байна.
  • Нээлттэй байдал
Тасралтгүй суралцдаг байгууллага байхыг эрхэмлэж, итгэл хүлээлгэсэн түншүүд, олон нийтийн өмнө шударга, нээлттэй байдлыг баримтална.


ЭРХЭМ ЗОРИЛГО


Бидний “хувь нэмэр, оролцоотой” бүтээн байгуулалтууд, аливаа үйл ажиллагаа бүхэн Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж чадахуйц байхыг ямагт чухалчилж ажиллахад бидний эрхэм зорилго оршино.



ЗОРИЛТ


Манай компани нь барилгын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлээ тууштай баримталж, салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, журам, норм стандартыг идэвхитэй хэрэгжүүлэгч байж, барилгын салбарын хөгжил дэвшлийг илэрхийлж чадах бүтээн байгуулалт, шинэ технологи нэвтрүүлэлт, цаашлаад хотын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулагч байхын зэрэгцээ, дотоодын шилдэг аж ахуй нэгж, татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг ухамсарлагч компани байхыг зорилтоо болгож байна.

скачать dle 12.0

Борлуулалт, маркетингийн газар

+976 777-111-00
+976 8021-1100
+976 8880-0201
+976 8011-1510


Цагийн хуваарь:

Даваа - Баасан
09:00 - 18:00