Байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ



УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Харин 11.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, болон Элчин сайд нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
Мөн 14.00 цагт Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцэх бол 15.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.скачать dle 12.0

Борлуулалт, маркетингийн газар

+976 777-111-00
+976 8021-1100
+976 8880-0201
+976 8011-1510


Цагийн хуваарь:

Даваа - Баасан
09:00 - 18:00