Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/haruc7uf/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Мэдээ мэдээлэл - ХАРҮ КОНСТРАКШН ХХК http://haruconstruction.mn/ ru Мэдээ мэдээлэл - ХАРҮ КОНСТРАКШН ХХК DataLife Engine "MGL E&C" ХХК БНХАУ-ын хамгийн том барилгын судалгааны хүрээлэн /CABR/-тэй хамтран ажиллах гэрээ байгуулав http://haruconstruction.mn/index.php?newsid=154 http://haruconstruction.mn/index.php?newsid=154

ТҮҮХЭН ТОВЧОО: БНХАУ-ЫН БАРИЛГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН /CHINA ACADEMY OF BUILDING RESEARCH-CABR/

БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/ нь 1953 онд БНХАУ-ын Барилгын яамны харьяанд байгуулагдаж байсан бөгөөд 2000 оноос төрийн байгууллагаас технологид суурилсан аж ахуйн нэгж болон Төрийн өмчийн харьяанд шилжиж, БНХАУ-ын барилгын салбарын хамгийн том цогц судалгааны  хүрээлэн болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус судалгааны хүрээлэн нь Канад, Америк, Япон Сингапур, Герман зэрэг дэлхийн 15 оронд судалгаа шинжилгээний 20 гаруй институт болон 30 гаруй үйлдвэрүүдтэй түншлэн хамтарч ажилладаг бөгөөд БНХАУ-даа төдийгүй олон улсын томоохон төслүүдийг хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай хамт олон юм.

CABR нь улс орон даяар барилгын салбарт шаардлагатай нийтлэг, үндсэн болон олон нийтийн техникийн судалгааг боловсруулах, төслийн суурь судалгаа, шинжилгээнд тулгуурлан инженерийн салбарт тулгарч буй гол техникийн асуудлуудын шийдлийг гаргах, дэвшилтэт технологи болох BIM-ийг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтад хяналт тавих, чанарын стандарт шаардлагыг боловсруулах, сайжруулах чиглэлд ажиллаж, БНХАУ-ын барилгын болон бүтээгдэхүүний гол стандартыг боловсруулах тэдгээрийн хэрэгжилтийг хянах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

CABR-ийн судалгааны ажил болон үйл ажиллагаа нь хот төлөвлөлтийн судалгаанд суурилсан ухаалаг хот төлөвлөлт, барилга байгууламж, газар доорх бүтээн байгуулалт, метро, зам тээвэр, гүүр, буурь хөрсний суурийн судалгаа, барилга бүтээцэд нөлөөлөх байгалийн хүчин зүйлүүд болох газар хөдлөл, салхи, ус чийг, барилгын хийцийн галын тэсвэрлэлт болон барилгын дотоод орчны физик үзүүлэлтүүдийн судалгаа зэргийг бодит байдлаар туршиж шинжлэх, барилгын материал үйлдвэрлэл, хөгжүүлэлт зэрэг 70 салбарыг хамардаг бөгөөд одоо хүлэмжийн хийг бууруулах шийдэл технологи, байгальд ээлтэй ногоон барилга, барилгын материалын судалгаа хөгжүүлэлт, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гамшгаас урьдчилан сэргийлэх болон багасгах арга техникийн талаар судалгаа хийж, технологи боловсруулах тал дээр түлхүү ажиллаж байна.
Компанийн мэдээллийг (cabr.com.cn)


АЛБАН ЁСНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Энэ оны 11 сарын 22-ны өдөр Монголын Барилгын зураг төслийн “MGL E&C” ХХК нь БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/- тай албан ёсны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал болон өнгөрлөө.

Зураг 1: From the left: Vice Prisident of Architectural Design Institute, Wang Jun
CEO of “MGL E&C” LLC, Bilguun Bat-Ulzii
Chief Engineer of CABR Foundation Engineering Co., LTD, Yang Shenggui

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Барилгын зураг төслийн “MGL E&C” ХХК нь нийт 24 архитектор, инженерүүд бүхий баг хамт олон БНХАУ-ын Бээжин хотод байрлах CABR-ийн төв оффис, үндсэн лабораториуд, туршилтын үйлдвэрүүд болон тэдний хийж хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй газар дээр нь очиж танилцлаа.


Тус уулзалтаар Монголын барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн гаднын туршлага дээр тулгуурлан засаж, сайжруулах, тэдний чанар стандартыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандарттай уялдуулах боломжийг судлах, цаашид Монголд хэрэгжих төслүүд дээр хамтарч ажиллах талаар хэлэлцэв. 

Монголын Барилгын зураг төслийн “Эм Жи Эл И Эн Си” ХХК нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, барилгын иж бүрэн ажлын зураг төслийг олон улсын дэвшилтэт технологи болох BIM-REVIT программыг 100% ашиглан Монголд хэрэгжиж буй томоохон барилгын зураг төслүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Тус компани нь Монгол улсын зөвлөх архитектор, инженерүүд, 12 мэргэшсэн архитектор, инженерүүд болон гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай сурч төгссөн нийт 50 гаруй мэргэжлийн боловсон хүчин бүхий хамт олон болж өргөжин тэлсээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 
Компанийн мэдээллийг: MGL E&C LLC (mglenc.com)



БИДЭНД ОЛДОЖ БУЙ БОЛОМЖ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй олон улсад эрчимтэй хөгжиж буй онцгой төвөгшил бүхий өндөр барилга, газар доорх байгууламж, метро, зам гүүр, томоохон үйлдвэрийн барилга байгууламж болон орчин үеийн хот төлөвлөлт зэрэг олон ажлын хүрээнд хөгжингүй улс орны туршлага, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, чанарын стандарт, аюулгүй байдлын туршилт, тест зэргийг гаднын компани, экспертүүдээр дамжуулан өндөр өртөгтэй хийдэг байсан бол уг хамтын ажиллагааны тусламжтайгаар энэхүү их зардлыг бууруулах боломж олдож байгаа билээ.
Уг санамж бичгийн хүрээнд эхний ээлжид Монгол улсад баригдах онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах, инженерийн шийдэл, арга аргачлалаар хангах цаашлаад зургийн чанар стандартыг сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан нь барилгын салбарын архитектор, инженер техникийн ажилчид БНХАУ-ын барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага, ур чадварыг дэргэдээс нь суралцах үүд хаалга нээгдэж байна.
Тус уулзалтын үеэр БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/ нь Монголын барилгын салбар, тэр дундаа барилгын зураг төслийн салбарын хөгжлийг сайжруулах тал дээр цаашид хамтарч, дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд хэтийн зорилгодоо  хот төлөвлөлт, дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийг бууруулах ОУ-ын конвенц, барилга бүтээн байгуулалтын салбарын судалгаа, барилгын чанар стандартыг сайжруулах, инженерийн шийдэл, арга аргачлалыг боловсруулах  цогц судалгааны институт лабораторийг Монголд бий болгох болон Монголын барилга бүтээн байгуулалтын салбарын хөгжлийг олон улсын чанар стандартад нийцүүлэх томоохон ажлын үндсэн суурь тавигдаж байгааг онцолж байлаа.

Мэдээллийн эх сурвалж: ikon.mn
]]>
uchral Mon, 11 Dec 2023 10:10:50 +0800
Нийт харилцагч, үйлчлүүлэгчдийн анхааралд: http://haruconstruction.mn/index.php?newsid=153 http://haruconstruction.mn/index.php?newsid=153 Манай компанийн оффис өмнө байрлаж байсан 19-н автобусны буудлын баруун талын төв зам дагуух 70-р байрандаа (3-н давхар бор, хүрэн өнгийн оффис) нүүн ирж үйл ажиллагаагаа явуулж байна.
]]>
uchral Mon, 25 Sep 2023 15:57:45 +0800
🔔🔔🔔Мөнгөн хонхны дуу жингэнэсэн эрдмийн их өргөө рүү сэтгэл догдлон алхалсан 9-р сарын 1-ний өдрийн мэнд хүргэе. http://haruconstruction.mn/index.php?newsid=152 http://haruconstruction.mn/index.php?newsid=152

]]>
uchral Fri, 01 Sep 2023 09:00:05 +0800
ТА БҮХЭНД ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. http://haruconstruction.mn/index.php?newsid=138 http://haruconstruction.mn/index.php?newsid=138




]]>
uchral Tue, 18 Jul 2023 17:44:13 +0800
Талархлын мэндчилгээ http://haruconstruction.mn/index.php?newsid=136 http://haruconstruction.mn/index.php?newsid=136

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй манай компанийн хувьд улиран одож буй 2022 онд амжилт, бүтээлийн арвин ургац хураасан жил байлаа. Тухайлбал, УБ хотын хэмжээнд хэрэгжиж буй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж шинээр барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 374 айлын орон сууцны төслийн нийт ажлыг 70 орчимд хувьд хүргэж 2022 оны үдэж байна. Барилгын материалын импортын худалдааны чиглэлээр Харү ложистик ХХК-ийг байгуулж үйлажиллагааг амжилттай эхлүүлээд байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхийн хүрээнд төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимтэй явуулж байна. Мөн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутагт 200 айлын орон сууцны төслийг эхлүүлэхээр зураг төслийн ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ мэтчилэн ирэх 2023 онд бидний өмнө шинээр эхлүүлэх төслүүд, дуусгах ажлууд олон байна. Эрхэм түншүүд, харилцагч байгууллагууд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, амжилт бүхнийг хамтдаа хуваалцана гэдэгт эргэлзэхгүй байна.

Бизнесийн орчин нөхцөл тогтворгүй, валютын ханшийн өсөлт зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудлууд биднийг тойроогүй ч, итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн эрхэм харилцагчид, захиалагчид, түншүүд та бүгдийн тус дэм, хамтын ажиллагааны үр дүнгээр амжилттай даван туулсан билээ.

Монголын барилгын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрсдийн авьяас чадвар, хөрөнгө нөөц, туршлагаа зориулан яваа та бүхэнд Харү Констракшн ХХК-ийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, ирж буй 2023 онд аз хийморь, амжилтаар бялхам байхын ерөөлийг дэвшүүлье.

                  ХҮНДЭТГЭСЭН:              ХАРҮ КОНСТРАКШН ХХК

МЕНЕЖМЕНТИЙН БАГ


]]>
uchral Fri, 30 Dec 2022 17:48:32 +0800
“Монголд анхны том хэмжээний ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэнэ” http://haruconstruction.mn/index.php?newsid=135 http://haruconstruction.mn/index.php?newsid=135
 Дэлхийн улс орнуудад усан хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэх асуудал нэн чухалд тооцогддог. Энэ хүрээний хөтөлбөр Монгол Улсад ч мөн дутагдаж байсан бөгөөд  байгаль, экологийн тэнцвэрт байдал, усны зохистой ашиглалтын талаар мэдлэг ойлголт, практик туршлага бага байв. Тэгвэл 2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Усны Компакт гэрээ”-ний тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн бүтээн байгуулалт Улаанбаатарт хэрэгжиж буй юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоногт 50 мянган шоо метр, жилд 18.3 сая шоо метр гүний цэвэр усыг хэмнэх боломжтой үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр /2022.08.25/ боллоо.

Нийслэлийн ус хангамжийг урт хугацаанд тогтвортой нэмэх зорилготой уг төслөөр баригдах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно.

Ингэснээр дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах боломж бүрдэх аж.

КОМПАКТ ГЭРЭЭ НЬ ЗӨВХӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ХЭМЖИГДЭХГҮЙ

 Хаягдал усыг дахин боловсруулах талаар олон улстай харьцуулахад Монгол Улс бага туршлагатай. Тиймээс усны салбарт хэрэгжүүлэх Компакт гэрээ нь олон давуу талтай бүтээн байгуулалтыг бий болгох аж. Тухайлбал, Мянганы сорилтын корпораци /МСК/ нийслэлийн газрын доорх усны нөөц, эрэлтийн судалгааг хийсэн байна. Үүний дараагаар Улаанбаатар хотын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний усны эрэлтийг хангах зорилготой төсөл хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөрөнгө оруулалтын тухайд Монгол Улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын санхүүжилт бүхий компакт гэрээ юм.

 Хаягдал ус дахин боловсруулах төсөл нь MNS 4943:2015 стандартыг хангасан усыг Төв цэвэрлэх байгууламжаас авч, цэвэршүүлж Дулааны III, IV цахилгаан станцад өгөх үйлдвэр барина. Ингэхдээ ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав болон насосны өргөх станц зэргийг барьж байгуулах төлөвлөгөөтэй. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл нь нийт иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, усны үйлчилгээний бодит өртгийг шингээсэн үнэ тарифыг боловсруулах юм. Мөн гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлыг хийх аж. Тэгэхлээр Компакт гэрээний хүрээнд зөвхөн үйлдвэрийн барилга баригдахгүй бөгөөд олон нийтэд усны үнэ цэн, мэдлэг ойлголтыг ч тодорхой хэмжээнд түгээх онцлогтой байна.

www.news.mn сайтаас]]>
uchral Fri, 26 Aug 2022 10:36:19 +0800
ХУД-т 202 гаражийг буулгаж, чийрэгжүүлэх талбай, зогсоол болгон тохижуулав http://haruconstruction.mn/index.php?newsid=134 http://haruconstruction.mn/index.php?newsid=134

 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байсан зөвшөөрөлгүй гаражуудыг буулган, чөлөөлсөн талбайг ногоон байгууламж, авто зогсоол, чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, дугуйн зогсоолоор тохижуулжээ.


 Тус дүүрэг дэх зөвшөөрөлгүй 202 гаражийг буулгаж дууссан бөгөөд одоогоор чөлөөлсөн талбайнуудыг тохижуулах ажил үргэлжилж байгаа аж.


]]>
uchral Fri, 26 Aug 2022 10:28:43 +0800
Гурван байршилд явган хүний замын засвар, шинэчлэл дууслаа http://haruconstruction.mn/index.php?newsid=133 http://haruconstruction.mn/index.php?newsid=133
Нийслэлд нийт 13 байршилд явган хүний замыг засаж, шинэчлэхээр баталсан.  Эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байсан тул засвар, шинэчлэлийг хүн амын нягтаршил өндөр, хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудаас эхэлсэн юм.
Дээрх байршлуудад явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус ажил 45 хувьтай үргэлжилж байна.


Явган хүний замыг гурван байршилд бүрэн шинэчилж дуусжээ. Тухайлбал:
  • Их сургуулийн гудамжны буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4 дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүннүгийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас “Home плаза” хүртэл
  • Жамьян гүний гудамж буюу “ICC тауэр”-ын орчим зэрэг байршил дахь явган хүний замыг шинэчилж дуусжээ.
Таван байршилд явган хүний замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал:
  • Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамж
  • Д.Сүхбаатарын гудамжны урд хэсэг, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн урд хэсэг
  • Ж.Самбуугийн гудамжны зүүн хэсэг, Бага тойруугийн зүүн хэсэг, Их сургуулийн гудамж, А.Амарын гудамж
  • Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл
  • МУБИС-ийн А байрнаас Сонор плаза хүртэл гэсэн байршлуудад шинэчлэлийн ажил өрнөж буй юм.
Харин үлдсэн таван байршилд уг ажил хараахан эхлээгүй, шинэчлэлийг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж буй юм.


]]>
uchral Thu, 25 Aug 2022 12:25:56 +0800
8/27-ноос 9/03-ныг дуустал 8 хоног автомашины ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулна http://haruconstruction.mn/index.php?newsid=132 http://haruconstruction.mn/index.php?newsid=132

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12:00 цагт өгнө гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 12:00 цагт:
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг дуустал өглөө 08:00-20:00 цаг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. 

Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ  дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно. 

Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.]]>
uchral Thu, 25 Aug 2022 12:19:53 +0800
“БАРИЛГА ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана http://haruconstruction.mn/index.php?newsid=131 http://haruconstruction.mn/index.php?newsid=131

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой "Барилгачдын баяр" болон “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн яармаг 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана. 
Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна. 

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой хямдрал, урамшууллыг хэрэглэгчдэдээ олгодог төдийгүй Төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй сургалт, семинар, илтгэл тавигдах юм. Тухайлбал, Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ - аас “Түрээслээд өмчлөх орон сууц” - ны талаар танилцуулах юм. 

Уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой аж. 

Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН 
Хамтран зохион байгуулагч: БХБЯБХТТОСК, МБҮА 
Ерөнхий ивээн тэтгэгч: "УЛААНБААТАР ГРУПП" ХХК
Ивээн тэтгэгч: "МОНКОН КОНСТРАКШН" ХХК 
NCD ГРУПП

www.barilga.mn сайтаас]]>
uchral Thu, 25 Aug 2022 11:59:11 +0800